
НЭГХЭН ТӨРЛИЙН ПОСТ НИЙТЛЭЭД БАЙГАА ЮМ БИШ БИЗ?
Нэг төрлийн пост тогтмол оруулаад байвал алгоритм чамайг нэгэн хэвийн, уйтгартай гэж тооцоод reach-ийг бууруулдаг болсон байна. Зөвхөн бүтээгдэхүүний зар ч юмуу, үнийн мэдээлэл ч юмуу, эсвэл нэг агуулгаарх рийлсүүд. Нэг агуулгаа олон давтаад байхаар хүн ч тоохоо болино, дагаад алгоритм ч reach-ийг бууруулна.
Дараах 5 төрлийн контентуудыг сөөлжилж байвал сайн гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.
1. Боловсрол олгосон контент: "Яаж хийх вэ", "Юуг мэдэх хэрэгтэй вэ" гэх мэт заавар, мэдлэг өгөх контент. Ийм төрлийн контентууд хамгийн их хадгалагддаг (save авдаг).
2. Энтертайнмент контент: Хөгжилтэй, хошигнолууд вайрал болж хамгийн их түгээгддэг (share авдаг).
3. Урам зориг өгөхүйц контент: Амжилтын түүх, сургамжууд хамгийн их like авдаг.
4. Асуудал дэвшүүлсэн, нэг талыг барьсан контент: Нийтлэг итгэл үнэмшилтэй зөрчилдсөн мэдэгдэл хамгийн их comment авдаг.
5. Өөрийнхөө тухай мэдээлэл өгсөн контент: Өөрийн түүх, алдаа, амжилт. Хамгийн их итгэлцэл бүрдүүлдэг.
7 хоногт 5 пост нийтэлнэ гэж үзвэл тэднийг боловсролын 2, өөрийнхөө тухай 1, урам зоригийн 1, хөгжилтэй эсвэл асуудал дэвшүүлсэн 1 гэх мэтээр хуваарилбал сайн гэж үзнэ. Энэ хуваарилалт алгоритмд тохирч, дагагчдын сонирхлыг тогтвортой барина. Нэг сар ингэж нийтлэчихвэл engagement rate мэдэгдэхүйц өснө гэдгийг баталж чадна. Мэдээж энэ хуваар нь органик хандалт "хөөж" байгаа хүмүүст л өгөх зөвлөгөө ба энэ зөвлөгөөг дагах эсэх нь хувь хүний асуудал гэдгийг хэлэх нь илүүц биз ээ.
Контент буюу агуулгаа зөв хийчихээд бүүстийг буруу хийвэл мөнгө дэмий урсана.
Хэрхэн зөв хийхийг доорх гарын авлагаас үзээрэй.
ЭНД ДАРЖ ГАРЫН АВЛАГА ХУДАЛДАЖ АВАХ
Танд бизнесийн амжилтыг хүсье.
