Зурган дээр дарж, аудитын хуудас руу орно.
ТАНЫ ПЭЙЖ АЛЬ ХЭДИЙН "ҮХСЭНИЙГ" МЭДЭЭГҮЙ ЯВАА ЮМ БИШ БИЗ?
2026.05.03·1 мин уншина

ТАНЫ ПЭЙЖ АЛЬ ХЭДИЙН "ҮХСЭНИЙГ" МЭДЭЭГҮЙ ЯВАА ЮМ БИШ БИЗ?

Маш олон пэйж лайк, дагагч их байсан ч "үхсэн" байдаг. 10,000 дагагчтай пэйжд пост хийсэн ч 20 like л авах тохиолдлууд олон. Яагаад гэвэл алгоритм таны дагагчдын ихэнхэд харуулахаа болиод удсан байдаг. Дагагчийн тоо их байна гэдэг нь пэйж сайн байна гэсэн үг огт биш.

Пэйжийн эрүүл мэндийг хэмжих үзүүлэлт байна. Engagement rate гэдэг нь нийт дагагчийн хэдэн хувь нь reaction, comment, share хийдэг талаарх үзүүлэлт. 1-3% бол хэвийн. 3-5% бол сайн. 5%-аас дээш бол маш сайн. 0.5%-аас доош бол пэйж "үхсэн"-д тооцогдоно.

Хэрхэн тооцоолдог вэ гээл сүүлийн 5 постын like, comment, share-ийг нэмээд нийт дагагчийн тоонд хуваагаад 100-аар үржүүлэх. Тэр тоо таны engagement rate.

Жишээ нь сүүлийн органик буюу бүүстгүй 5 постны лайк, шэйр, коммент нь нийлээд 100, дагагчийн тоо 30.000 гэж үзвэл 100/30000*100=0.33 буюу 0.5-аас доош буюу аль хэдийнэ "үхцэрсэн пэйж" гэж ойлгож болох юм. кк

Пэйж "үхсэн" байвал яах вэ. Хуучин идэвхгүй дагагчдыг хасах боломжгүй ч шинэ идэвхтэй дагагч нэмэх боломжтой. Хамгийн хурдан арга бол гарын авлага, checklist, template зэрэг хэрэгтэй зүйлийг үнэгүй тарааж, түүнийг авахын тулд comment хийх эсвэл пэйж дагах нөхцөл тавих юм. Ингэснээр идэвхтэй хүмүүс дагаж, engagement rate өсч, алгоритм дахин таних болно.

Пэйжийн "эрүүл мэнд"-ээ сэргээчихээд бүүстийг зөв хийвэл үр дүн хэд дахин нэмэгдэнэ. Хэрхэн хийхийг доорх гарын авлагаас үзээрэй.

ЭНД ДАРЖ ГАРЫН АВЛАГА ХУДАЛДАЖ АВАХ

Танд бизнесийн амжилтыг хүсье.