
ЯАВАЛ ФЭЙСБҮҮК МАРКЕТИНГИЙГ 90% ОЙЛГОХ ВЭ?
Фэйсбүүк маркетинг гэхээр ихэнх хүн креатив, зураг, текст, Target Audience, ROAS гэсэн ойлголтуудыг нэн түрүүнд боддог бөгөөд энэ нь буруу биш ч гэсэн бүрэн зөв биш юм. Учир нь эдгээр бүх зүйл ажиллахын тулд нэг л зүйл хэрэгтэй ба энэ нь амьд, эрүүл ад аккаунт юм.
Ад аккаунтгүй бол креатив нь зүгээр л зураг, текст нь зүгээр л үг, стратеги нь зүгээр л цаасан дээрх төлөвлөгөө хэвээр үлддэг.
Олон хүн фэйсбүүк маркетингийг сурахдаа "яаж сайн зар хийх вэ" гэсэн асуултаас эхэлдэг бол үнэндээ эхлэх цэг нь "яаж ад аккаунтаа амьд байлгах вэ" гэсэн асуулт байх ёстой юм. Энэ хоёрын ялгаа жижиг мэт харагддаг ч практик дээр асар том ялгааг бий болгодог.
Фэйсбүүк чамайг хэрэглэгч биш, данс болгон хардаг гэдгийг ойлгосон цагт бүх зүйл тодорхой болж эхэлдэг. Чиний ад аккаунт дээр Trust Score гэсэн үзэгдэхгүй оноо байдаг бөгөөд энэ оноо нь чиний зарыг хэдэн хүнд хүргэх, CPM чинь хэд байх, Spending Limit чинь хэзээ өсөх зэргийг шийддэг юм.
Өндөр оноотой ад аккаунт бага мөнгөөр илүү хүнд хүрдэг бол Trust Score бага данс яг ижил бүүстийг явуулсан ч хагас үр дүнг л авдаг байна. Энэ бол фэйсбүүкийн алгоритмын далд дүрэм бөгөөд ихэнх маркетерууд үүнийг мэдэхгүйгээс болж "Бүүстээс үр дүн гарахгүй байна" гэж гомдоллодож харагддаг.
Фэйсбүүк маркетингийн бусад 10% нь креатив, copywriting, audience судалгаа зэрэг зүйлс бөгөөд эдгээрийг сурахад харьцангуй хялбар, ном сурах бичиг, YouTube видео хаа сайгүй байдаг юм. Харин ад аккаунтын тухай мэдлэг, тухайлбал яагаад данс хаагддаг, хэрхэн сэргийлэх, хаагдсан бол яаж буцааж авах гэдэг мэдлэг нь Монгол хэлээр бараг байдаггүй бөгөөд туршлагаасаа л сурах шаардлагатай болдог.
Туршлагаас сурна гэдэг нь ад аккаунтаа хаалгана гэсэн үг, ад аккаунтаа хаалгана гэдэг нь мөнгө алдана гэсэн үг, мөнгө алдана гэдэг нь бизнес зогсоно гэсэн үг учраас энэ мэдлэгийг хамгийн эхэнд олж авах нь хамгийн зөв хөрөнгө оруулалт яалтчгүй мөн.
Нэг ад аккаунт хаалгасан хүн ад аккаунтын үнэ цэнийг шууд ойлгодог бол хэзээ ч хаалгаагүй хүн үүнийг онолын мэдлэг гэж боддог. Гэтэл практик дээр ад аккаунт хаагдах нь "тохиолдож магадгүй" биш "заавал тохиолдох л зүйл" гэдгийг статистик харуулдаг.
Ад аккаунтыг ойлгосны дараа юу өөрчлөгддөг вэ
Ад аккаунтыг гүнзгий ойлгосон маркетер зар бичихдээ өөрөөр бодож эхэлдэг. Тухайлбал "энэ өгүүлбэр гоё уу" гэж бодохын оронд "энэ өгүүлбэр ад аккаунтыг минь хаалгах уу" гэж бодож эхэлдэг нь автоматаар зарын чанарыг сайжруулдаг байна. Billing-ийг ойлгосон хүн хэзээ ч нэг картаараа таван данс холбохгүй бөгөөд Business Manager-ийн бүтцийг ойлгосон хүн маркетертээ Admin эрх өгч данс, мөнгөөрөө хамт алдахгүй юм.
Эдгээр нь маркетингийн ур чадвар биш, ад аккаунтыг ойлгосноос ирдэг хамгаалалтын мэдлэг бөгөөд энэ мэдлэг байхгүй бол хамгийн сайн креатив, хамгийн оновчтой audience ч ад аккаунт хаагдах өдрийг хойшлуулахаас өөр юу ч хийж чадахгүй юм.
Чи фэйсбүүк маркетинг сурахаар шийдсэн бол хамгийн түрүүнд ад аккаунтаа хэрхэн хамгаалах, эрүүлийг нь хэрхэн хадгалах, хаагдсан бол яаж сэргээх талаар сурч эхэл. Тэгэхгүй бол суралцаж байгаа бүх зүйл чинь үр дүнгүй болчихож магадгүй.
Ад аккаунтын талаар А-Я: 2026 оны хувилбар гарын авлага татах
Таны бизнест амжилт хүсье
