
ФЭЙСБҮҮКТ МӨНГӨ ЗАРЦУУЛЖ БАЙГАА Ч ҮР ДҮН ГАРАХГҮЙ БАЙНА УУ?
2025 оны арваннэгдүгээр сарын 15-нд Meta "Interest targeting бүрэн хаагдана" хэмээн зарласан. 2026 оны 1-р сараас өмнө нь үр дүнтэй байсан фэйсбүүк сурталчилгаа, бүүстүүд урьдынх шигээ ажиллахаа больсон. Мөнгө үр дүнгүй урсаж байсан ч хүмүүс учрыг нь ойлгоогүй нэмсээр байсан.
Meta 2025 онд Andromeda нэртэй шинэ систем нэвтрүүлсэн ба энэ систем нь таны зарыг хараад хамгийн их худалдаж авах магадлалтай хүнийг өөрөө хайж олоод харуулна. Өмнө нь та "25-35 насны, фитнест сонирхолтой хүн рүү явуул" гэж механикаар тохируулдаг байсан бол одоо алгоритм өөрөө шийднэ. Таны хэлсэн таргет биш, худалдаж авах хүн рүү л явуулна. Ийм учраас л interest targeting хэрэггүй болсон юм.
2026 онд өөрчлөгдсөн зүйл бас бий. TOF MOF BOF (Top of Funnel — шинэ хүмүүст брэндийг таниулах шат, Middle of Funnel — сонирхсон боловч худалдаж аваагүй хүмүүст хандах шат, Bottom of Funnel — худалдаж авахад бэлэн хүмүүст хандах шат) гэсэн гурван тусдаа campaign хийх хэрэггүй болсон. Нэг campaign, нэг ad set, алгоритм өөрөө шийдэн хуваарилах ба гурван тусдаа явуулах нь одоо алгоритмыг төөрөгдүүлдэг болсон. Постны зураг, тайлбар, чанар л бүгдийг шийднэ. Andromeda сайн зураг, сайн видео хараад тохирох хүнийг өөрөө хайна, эсрэгээрээ муу зурагтай бол ямар ч тохиргоо тус болохгүй. Нэг campaign-д 3 л adset хангалттай байсан бол одоо 10-25 creative байх нь стандарт болсон байна.
Монголд фэйсбүүк сурталчилгаатай холбоотой мэдээллүүд нэгдүгээрт англиар байна, хоёрдугаарт хуучирсан мэдээллүүдээр бизнесийн эздийг төөрөгдүүлсэн сургалт хийдэг хүмүүс олширчээ. 2023-2024 оны аргаар фб адс заасан сургалтууд зөндөө ч, 2026 оны өөрчлөлтийг огт тусгаагүй байх нь олонтаа. Зөв мэдлэггүйгээр зөв ажиллах боломжгүй юм.
Тиймээс миний бие энэ гарын авлагыг бэлтгэлээ. 10 ЖДБ-ийн салбарын campaign загвар, үүнд хувцас, хоол, фитнес, үл хөдлөх, даатгал, авто, тавилга, гоо сайхан, сургалт, аялал гэсэн салбаруудыг багтаасан. Та салбарынхаа хуудсыг сонгож, ads Manager дээр яг хаана дарж үр дүнтэй сурталчилгаа хийхийг алхам алхамаар заасан байгаа. Ойлгохгүй гэх зүйлгүй, 40 гаруй англи нэршлүүдийг Монголоор тайлбарласан.
Мөн онцлог нь төсөв хуваарилах аргыг багтаасан ба 200,000₮-аас 2,000,000₮ хүртэл төсвийг өдөрт хэдээр тавих, хаана хэдийг өгөхийг тооцоолж өгсөн. 7 хоногийн KPI хяналтыг оруулж, өдөр бүр яг юу хийх, хэзээ унтраах, хэзээ нэмэхийг зааж өгсөн байгаа.
Бонус болгон данс хаагдуулдаг 5 үгийн жишээ оруулсан нь танд хэрэг болох чухал агуулга гэж итгэж байна.
Та энэхүү холбоос дээр даран шууд худалдан авах боломжтой юм. Танд бизнесийн амжилтыг хүсье.
