Зурган дээр дарж, аудитын хуудас руу орно.
ФЭЙСБҮҮК АЛГОРИТМ 2026 ОНД ОРГАНИК КОНТЕНТЫГ ЯАЖ ҮНЭЛДЭГ БОЛСОН БЭ?
2026.05.02·2 мин уншина

ФЭЙСБҮҮК АЛГОРИТМ 2026 ОНД ОРГАНИК КОНТЕНТЫГ ЯАЖ ҮНЭЛДЭГ БОЛСОН БЭ?

Та пэйждээ пост хийлээ. 10 минут өнгөрнө. 3 лайк. кк. Та хүлээлт өндөр байсан ч алгоритм таны постыг харамсалтай нь хэнд ч харуулаагүй.


Facebook алгоритм 2026 онд ингэж ажилладаг болжээ. Та пост нийтлэхэд тэр дор нь бүх найз дагагчийн чинь фийд дээр гардаггүй. Эхлээд таны дагагчдын зөвхөн 1-3 хувьд харуулж туршилт хийнэ. Тэр 1-3 хувь нь like, comment, share хийвэл "энэ контент дажгүй байна" гэж тооцоод илүү олон хүнд харуулна. Хэрэв тэр 1-3 хувь нь скролл хийгээд өнгөрвөл алгоритм "сонирхолгүй контент" гэж шийдээд зогсоно. Тэр постыг цаашид хүмүүст харуулахгүй. Ердөө энэ.

Тиймээс 2026 онд пост оруулсны дараах эхний 30 минут хамгийн чухал болжээ. Тэр 30 минутад л ямар нэгэн engagement ирэхгүй бол тэр пост дуус.

Алгоритм 2026 онд Reels-ийг хамгийн өргөн хэмжээнд органикаар түгээж байна. Түүний дараа нь зураг, тексттэй пост, хамгийн сүүлд ликтэй пост. Линктэй пост нь Facebook-ээс өөр сайт руу үсэргэдэг учраас алгоритм санаатайгаар органик хүртээмжийг нь бууруулдаг. Хэрэв линк нийтлэхийг хүсвэл пост дотроо бус комментод нь бичих хэрэгтэй.

Алгоритм нь мөн комментыг хамгийн өндрөөр үнэлж байна. Хоёрдугаарт Share. Like гуравдугаарт орно. Дөрөвт постонд өнгөрүүлсэн буюу уншсан, үзсэн хугацаа чухалд тооцогдоно. Reaction-ы хувьд like-наас wow, love гэх мэт reaction нь l 2 дахин өндөр оноотой байна. Оноо өндөр байх тусам өөр хүмүүсийн фийд дээр гарах магадлал ихэснэ.

Тэгвэл яах вэ? Пост нийтлэхдээ comment авах асуулт заавал нэмэх шаардлагатай. Мөн найзууддаа мэдэгдэж эхний 30 минутад аль болох олон comment авах хэрэг үүсч байна. Зурагны тайлбарыг бичихдээ эхний 3 мөрөнд хамгийн гол давуу тал, hook-ээ бичнэ. Тэр 3 мөр л хүнийг "See more" дарахад хүргэх ёстой.

Үүнийг мэдэхгүй бол зөв контент хийж байсан ч алгоритм таны постыг дэмжихгүй байсан байж болох юм.

*** Харин өөрөөр хурдан хугацаанд бодитой үр дүнд хүргэх арга нь бидний хэлдгээр адс явуулах буюу, бүүст юм. Бүүстийг хэрхэн зөв хийх талаар 57 хуудас гарын авлагыг та доорх холбоосоор дамжин худалдаж авах боломжтой юм.

Танд бизнесийн амжилтыг хүсье.

ЭНД ДАРЖ ГАРЫН АВЛАГА ХУДАЛДАЖ АВАХ